Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“ICT-Expo-2017” үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг бүртгэж эхэллээ

ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2017” үзэсгэлэн энэ сарын 15-17-нд Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уг үзэсгэлэнг энэ жил “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор  Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаагаа зохион байгуулж буй юм.

Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох иргэд, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх, гарааны компаниудад үйл ажиллагаагаа сурталчлах боломж олгож буй нь энэ удаагийн “ICT-Expo”-гийн онцлог.  

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын байгууллагууд өмнөх жилийн экспогоос хойш нэг жилийн хугацаанд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн  үйлчилгээгээ иргэд олон нийтэд танилцуулж, үйл ажиллагаагаа сурталчилдаг энэхүү арга хэмжээнд оролцохыг хүссэн байгууллагууд www.ictexpo.mn сайтад хандан, цахимаар бүртгүүлэх боломжтой.