Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын судлаачид хүний амьдрах насны дээд хязгаарыг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нидерландын хоёр их сургуулийн статистикчдын хийсэн судалгаа эрүүл саруул хүний насалж болох насны дээд хязгаарыг тодорхойлжээ.

Тилбург болон Эрасмус их сургуулийн судлаачид магадлалын онол дээр тулгуурлан 94 ба түүнээс дээш насалж, нас барсан 75,000 нидерланд хүний мэдээлэлд шинжилгээ хийснээр эрүүл хүний амьдарч болох хамгийн дээд нас 115 гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Тодруулбал эмэгтэй хүний дээд нас 115.7 бол эрэгтэй хүнийх 114.1 болохыг тогтоожээ.

Хэчнээн эрүүлийг хамгаалах арга технологи сайжирсан ч хүн үүнээс дээш наслах боломжгүй гэж тэд дүгнэсэн байна. Судалгаанд хамрагдсан иргэд нь 30 гаруй жилийн хугацаанд нас барсан өндөр настнууд байжээ. Энэ хугацаанд 95 насалсан хүний тоо гурав дахин өссөн бол ерөнхийдөө хүн амын наслах дээд хэмжээ өсөөгүй байна.

Гэхдээ түүхэнд хамгийн өндөр насалсан хүнд албан ёсоор тооцогддог Францын иргэн Жан Калмент 122 нас хүрснийг харвал зарим онцгой ховор тохиолдлууд байдаг бололтой.

 

Эх сурвалж: TheNextWeb