Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Хятадын Экспо”-д оролцох аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт эхэллээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

"Монгол Хятадын Экспо" хоёр дах удаагийн үзэсгэлэн арга хэмжээ энэ сарын 26-наас 31-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болохоор болсон.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас 420 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоор болоод байгаа. 

Экспод оролцох аж ахуй нэгжүүдэд зориулсан “Монгол Хятадын Экспо үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь" сэдэвт сургалт өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ.

 
Сургалтаар бараа бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сурталчлах, үр дүнд хүрч  бизнесээ хэрхэн өргөжүүлэх, бусад орны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахад юуг анхаарах зэрэг мэдээлэл зөвлөгөөг өгөх юм.

Сургалт 3 хоног үргэлжлэх юм байна. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ