Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Далайн тээврийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцлоо

ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод айлчилж байна.

Тус форумын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Г.И. Невельскийн нэрэмжит Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевичтай уулзаж, далайн тээврийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцлоо.

Мөн Дорнын эдийн засгийн форумын арга хэмжээний үеэр сайд "Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор" сэдвээр илтгэл тавих юм байна.

 

Эх сурвалж: ЗТХЯ