Хичээлийн шинэ жил эхлэхэд нийтийн тээврийн ачаалал ихэсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тээврийн газраас зарим зохицуулалт хийснийг хүргэж байна.
Дээрх зохицуулалтын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 868 их багтаамжийн автобус ажиллаж байсныг 10 хувиар нэмэгдүүлээд байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажиллах, техникийн бүрэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгон ажиллаж байна.
Иргэдийн оролцоотой хяналтыг сайжруулах жил болгон зарласны хүрээнд нийтийн тээвэртэй холбоотой үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.