Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Номтой гудамж”-д зочлоорой

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол хүний хөгжлийг дэмжих, номоор дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой “Номтой гудамж” өдөрлөг болох гэж байна. Өдөрлөг есдүгээр сарын 10-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Гэрэлтэй гудамжид болох юм байна.

Тус арга хэмжээнд 50 номын уналт, гудамжны номтой болзоо, гудамжны номын хэлэлцүүлэг гэх мэт содон хөтөлбөрүүд байгаа гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Мөн нийслэлийн бүрэн дунд долоон сургуулийн ахлах болон дунд ангийн 1,000 орчим хүүхдүүд энэ өдөрлөгт өртөөчилсөн байдлаар оролцож, номын тухай хэлэлцүүлэг, жүжигчилсэн тоглолт, яруу найраг, гар зургийн тэмцээнүүдээр хоорондоо өрсөлдөх аж. 

“Номтой оюуны ирээдүй” ашгийн төлөө бус залуусын ТББ-ын залуус санаачлан “Номтой гудамж” өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаагаа дуулгалаа.

Тэдний зорилго эрдэм номын газар буюу үндэсний хэмжээнд хоёрхон том номын сан болох Үндэсний төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, олон олон сургуулиуд байрладаг энэ гудамжийг жинхэнэ утгаар нь сэхээлэг буюу номтой, цаашилбал магадгүй хамтдаа хөгжих хөгжлийн гудамж болгох гэнэ. 

https://www.facebook.com/events/1410958655655320/