Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрлэх ёслолын ордны дэргэдэх цэцэрлэг хүүхдүүдээ авч эхэллээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 9 сарын 1
ulaanbaatar.mn
Зураг зураг

“Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

Гэрлэх ёслолын ордны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болон харьяалагдах бөгөөд тус цэцэрлэгийн ахлах, туслах хоёр багш, мэргэжлийн тогооч тус тус ажиллана.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн 50 хувийг Гэрлэх ёслолын ордны ажиллагсдын бага насны хүүхдүүд эзэлж байгаа бол үлдсэн 50 хувийг Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгт цахим бүртгэлээр хамрагдсан хүүхдүүд эзэлж байна.

 

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр оролцож, хүрэлцэн ирсэн нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. 

Байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын нэгэн томоохон асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон сайн.

 

Мөн цэцэрлэгийн хүртээмж багасч, олон тооны хүүхэд цэцэрлэгийн боловсролоос завсардах нөхцөл байдал үүссэн өнөө үед хүүхдүүдийг цэцэрлэгийн орон тоогоор хангах зэрэг чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.