Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлаа хийж буй Цагдаагийн алба хаагчдын хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд 290 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Тэд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын ажил ард түмэнтэй цаг ямагт хамт байдаг бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болоод баяр ёслолын үеэр амсхийх, баярлах цаг тэдэнд тун хомс юм. 

Иймд Замын цагдаагийн албаны Зөвлөлийн гишүүдээс санаачлан үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа бяцхан үрсийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

 
 

 

Эх сурвалж: ЗЦА