Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өндөрлөгүүд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын нэгэн буюу маргааш ЕБС, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Жил болгон Төрийн өндөрлөгүүд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог уламжлалтай.

- Ерөнхийлөгч Х.Баттулга сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй. Тэрбээр Унгар Улсын Будапешт хотноо болж буй Жүдо бөхийн ДАШТ-д Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож яваа. 

Харин энэ өдрийг эх хэлний өдөр болгон зарлаж, зарлиг гаргасан юм.

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 08:00 цагт Ерөнхий боловсролын III дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

- УИХ-ын дарга М.Энхболдын хувьд төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 09:00-10:00 цагаас,

14:00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох аж.