Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр болох ЗУУНЫ ТУЛААНААС ӨМНӨ мэдэх ёстой тоо баримтууд

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн боксын дэлхийн аварга Флоид Мэйвезэр, холимог тулааны төрлийн аварга Конор Макгрегор нарын түүхэн тулаан хэдхэн цагийн дараа Лас Вегаст эхлэх гэж байна. Хоёр өөр тулааны төрлийн тамирчид боксын дүрмээр өрсөлдөх юм.

Тулаан Улаанбаатарын цагаар өдрийн 12:00 цагт эхэлнэ. Харин өглөөний 08:00 цагаас тулааны өмнөх шоу үзүүлбэрүүд нь эхэлжээ.

Юнивижн үйлчилгээ 88 дугаар сувгаараа тэмцээнийг шууд дамжуулах юм.

Энэхүү тулааныг тойрсон тоо баримтуудыг хүргэж байна.

 

$700 сая. Хоёр аваргын тулааныг төлбөртэй үзүүлэх сувгууд, Лас Вегасын T-Mobile дэвжээнд дэргэдээс нь үзэх тасалбарын орлого нийлээд $700 сая хүрнэ гэж тооцоолжээ.

 

$300 сая. Тэдний хуваалцах шагналын хэмжээ. Энэ мөнгөний 70 хувийг үр дүнгээс үл хамааран Мэйвезэр авахаар болсон байна.

 

1 тэрбум үзэгч. Тулааныг телевиз болон онлайнаар үзэх үзэгчдийн тоог нэг тэрбум гэж тооцоолжээ.

 

20,000 үзэгч. Лас Вегасын T-Mobile дэвжээнд тасалбараар үзэх үзэгчдийн тоо. Дэвжээний дэргэдээс үзэх тасалбарын үнэ $40,000.

 

0. Энэ бол мэргэжлийн боксчин Флоид Мэйвезэрийн ялагдлын тоо. Тэр нийт 49 удаа ялж, ганц ч удаа ялагдаагүй байгаа. Мөн 0 бол Макгрегорын боксчинтой хийсэн тулааны тоо. Тэрээр боксын тамирчинтай ганц ч удаа тулж үзээгүй юм.

 

11 нас. Энэ бол Мэйвезэр, Макгрегор нарын насны зөрүү. Америк боксчин одоо 40 настай бол Ирланд зодоонч 29 настай. 1996 онд Мэйвезэр мэргэжлийн боксын дэвжээнд анх удаа гарч байхад Макгрегор 8 настай байжээ.

 

2 инч. Энэ бол тэдний цохилт хүрэх зайн зөрүү. Макгрегорын цохилтын зай 74 инч буюу 188 см орчим бол Мэйвезэрийнх 72 инч буюу 183 см орчим. Макгрегор бас 1.75 см өндөр буюу Мэйвезэрээс 2 см гаруй өндөр тул давуу талтай гэдэг.

 

188 евро. Макгрегор нэрд гарахаасаа өмнө долоо хоногт 188 еврогийн нийгмийн халамж Ирландын засгийн газраас хүртдэг байсан. Тэгвэл тэр сүүлд худалдаж авсан завиндаа “The 188” гэдэг нэр өгсөн юм.

 

$340 сая. Мэйвезэрийн хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл ингэж тооцоолсон. Тэр энэ удаагийн тулаанаас $230 саяыг авах гэж байгаа. Макгрегорын хөрөнгийн хэмжээ $34 сая юм.

 

3,360. Өнөөдрийн тэмцээнд ялах хүний зүүх “The Money Belt” бүсэнд шигтгэсэн алмааз эрдний чулууны тоо. Уг бүсийг WBC (World Boxing Council) байгууллага тусгайлан захиалж хийлгэжээ.

 

 

Эх сурвалж: Russia Today