Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн цахим элсэлтийн хариу мессэж ирж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хоёр настангуудын цахим элсэлт өнөөдөр 10:00 цагаас эхлээд байна.

Хүүхдээ бүртгүүлсэн бол гар утсанд тань "Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад ... дугаартай таны хүүхэд сонгогдсон тул ...-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу" гэсэн мессэж очиж эхэллээ. 

Хэрэв танд ийм мессэж ирсэн бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
  • Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
  • Хүүхдийн чээж зураг 2%.

Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг жилийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх аж.