Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ намар худалдаанд гарах Apple, Samsung-ийн гар утаснуудын үнэ бараг $1,000 хүрэх нь

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хоёр хоногийн өмнө танилцуулсан Самсунгийн Galaxy Note 8 ухаалаг гар утасны үнэ $929 болохыг хэвлэлүүд мэдээлжээ.

Тэгвэл Apple компани iPhone-ыхоо 10 жилийн ойн тусгай (iPhone 8 гэж байгаа) загварыг $999 үнээр гаргаж магадгүй байгааг Нью Йорк Таймс саяхан мэдээлсэн байна.

Харьцуулбал өнгөрсөн онд гарсан Galaxy Note 7-ын үнэ $850 байсан бол iPhone 7-ын үнэ $769-аас эхэлж байв.

Харин энэ намар гарах эдгээр шинэ загварууд онцгой үзүүлэлт, технологитой тул ийнхүү илүү үнэтэй гарахаар болжээ. Тухайлбал Самсунгийн шинэ утас “S Pen” хэмээх шинэ ухаалаг үзэгтэй гарч байгаа. Шинэ iPhone-ийг 3 хэмжээсээр нүүр таних чадвартай байх тухай мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.

Харин iPhone 7S, 7S Plus загварууд нь өмнөх iPhone 7 шигээ үнэтэй байх гэнэ.

 

Эх сурвалж: Quartz