Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн бэлдэх зүйлсийн ЖАГСААЛТ

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн хичээлийн шинэ жилээр цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг жилийн хичээлийн хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг эцэг эхээр нь бэлтгүүлэн цэцэрлэг хүлээж авдаг. Энэ жил төрийн өмчийн 877, хувийн 545, нийт 1,422 цэцэрлэгт 252,753 хүүхэд суралцах юм. Сургуулийн өмнөх боловсрол хамрагдах хүүхдийн тоо өмнөх оныхоос 9,321 хүүхдээр нэмэгдсэн байна.

Шинэээр хүүхдээ бүртгүүлэхдээ:

  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • 2% цээж зураг мөн дараах жагсаалтад байгаа хэрэглэгдэхүүнийг хураалгах аж.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг жилийн хэрэглэгдэхүүн
 
 
Зорилтот бүлэгт хамаарах  хүүхдүүд  дараах материалыг бүрдүүлсэн байх хэрэгтэй

Шалгуур

Бүрдүүлэх материал

 

1

Бүтэн өнчин хүүхэд

Асран хамгаалагч тогтоогдсон

• Асран хамгаалагч тогтоогдсон тухай дүүргийн захирамж
• Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
• Эцэг эхийн нас барсан гэрчилгээ
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 
 

Асран хамгаалагч тогтоогдоогүй 

• Эцэг эхийн нас барсан гэрчилгээ
• Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

2

Хагас өнчин хүүхэд

Эцэг нас барсан

• Эцгийн нас барсаны гэрчилгээ
• Эхийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

Эх нь нас барсан

• Эхийн нас барсаны гэрчилгээ
• Эцгийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

Шүүхийн шийдвэртэй

• Шүүхийн шийдвэр
• Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын хурлаар тогтоогдсон

• Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /байнгийн асаргаа, бэрхшээл тодохойлсон/
• Тэтгэвэр тэтгэмжийн дэвтрийн хуулбар 
• Эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсөний гэрчилгээ 
• Гурвалсан гэрээ
• Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт