Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Орос дахь АНУ-ын Элчин сайдын яам цагаачлалын бус виз өгөхөө зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 23-наас эхлэн ОХУ дахь АНУ-ын элчин сайдын яам бүх “цагаачлалын бус” виз гаргах ажиллагаагаа зогсоож байгаагаа өнөөдөр зарлалаа. Ийм төрлийн визийг есдүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн Москва дахь элчин сайдын яамнаас олгохоор болжээ.

Үүнээс өмнө Оросын иргэд аялал жуулчлалын визийг ОХУ-ын Санкт Петрбург, Екатеринбург, Владивосток дахь АНУ-ын консулаас авч болдог байсан юм. Тэгвэл хэсэг хугацаанд виз олгохоо зогсоосны дараа зөвхөн Москвад олгож байхаар хязгаарлаж байна.

Энэ арга хэмжээ нь ОХУ дахь Америкийн дипломат ажилтнуудын тоог 755 хүнээр хоргодуулах Кремлийн шийдвэрийн хариу арга хэмжээ болж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today