Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос нүүрсний экспортын алдагдлаа хувцас оёдлоор нөхөх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар улиралд Хойд Солонгосын Хятадад гаргасан бүтээгдэхүүний тоо баримтаас харвал Пёньян нүүрсний алдагдлаа оёмол бүтээгдэхүүний экспортоор нөхөхөөр ажиллаж эхэлжээ.

Хоёрдугаар улиралд Хойд Солонгос нийт $385.2 саяын бүтээгдэхүүнийг Хятадад экспортлосны 38 хувь буюу $147.5 сая нь оёмол бүтээгдэхүүний экспорт байсныг Хятадын гаалийн тоо баримт харуулж байна.

Өмнөх нэгдүгээр улиралд нь экспортын 43 хувийг ($220.6 сая) нүүрс эзэлдэг байсан бол хоёрдугаар улиралд бараг тэг болжээ. Харин бэлэн хувцасны орлого нийт экспортын хамгийн том хувь болон нэмэгдсэн байна.

Нэгдүгээр улиралд Хойд Солонгос $120 саяын хувцас экспортлосон нь Хятадын нийт экспортын 24 хувийг бүрдүүлж байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар НҮБ-ын тавьсан шинэ хориг хоёр орны хоорондох оёмол бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх шинжтэй байна.

Улирлаас хамааралгүй байнгын эрэлттэй байдаг уг салбарт Хойд Солонгос хямд ажиллах хүчээр Хятадын компаниудын сонирхлыг татаж байгаа юм.

Хятад-Хойд Солонгосын хамтарсан үйлдвэр, эсвэл Хятадтай гэрээ байгуулсан Хойд Солонгосын үйлдвэрүүд төрөл бүрийн бэлэн хувцсыг үйлдвэрлэж, Хятадын зах зээлд нийлүүлэх нь нэмэгдсэн байна.

Ийнхүү эдийн засгийн хориг Пёньяны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаагийн нэг жишээ энэ болж байгаа юм.

 

 Эх сурвалж: South China Morning Post