Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

09:30 цагт: Ерөнхий сайдын ивээл дор наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын нээлт болно.

Хараацай театрт 

10:00 цагт: Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ "Y PEER" чуулганы нээлтийн арга хэмжээ болно.

Нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын А танхимд

10:30 цагт НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт: "Улаанбаатар смарт карт" ХХК-аас оюутны смарт карт олголт, сунгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт:  Ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь мөн дуусгавар болгож буй талаар холбогдох албаныхан мэдээлнэ.

MN-мэдээллийн төвд

11:00 цагт: Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангаас гудамжны худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2,000 орчим иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Нийслэлийн Засаг даргын хөгжлийн агентлаг, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас БНСУ-д Мэдээлэл технологийн чиглэлээр оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

“Live conference center"

12:00 цагт: “Багш нарын цалин нэмэгдүүлэх” түр хорооноос “Live conference center" – т хэвлэлийн бага хурал зарлалаа. Багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ба цалин нэмэх бодит үндэслэлийг тайлбарлана.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.