Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн машинууд хөдөлгөөнд оролцоно

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамж гараад байгаа билээ.

Өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Өөрөөр хэлбэл 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд явах боломжтой.

Амралтын өдөр улсын дугаараар ангилж замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр энэ сарын 26, 27-ны өдөр мөн хэрэгжинэ.

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгсэл:

  • Авто зам засварын ,
  • Хот тохижилт, шугам сүлжээний,
  • Зөөврийн ус хангамжийн,
  • Дипломат байгууллагын автомашин
  • Зочид төлөөлөгчдийн цуваа,
  • Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл,
  • Стандартын шаардлага хангасан такси,
  • Ажилчдын автобус,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
  • Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл.