Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

NASA Ангараг гараг дээр хүчилтөрөгч үйлдвэрлэх туршилт хийнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Ангараг гарагт илгээх дараагийн робот 2020 онд тус гарагт хүрэх юм. Тэгвэл энэхүү робот нь гарагийн агаар мандалд хүчилтөрөгч бий болгох туршилт хийхээр төлөвлөгджээ.

Эрдэмтэд ямар нэг микроб (замаг эсвэл бактер) Ангараг руу илгээх юм. Бичил биетүүдийг тус гарагийн хөрсөнд үржүүлж, үүний дүнд тэднээс хүчилтөрөгч ялгаруулах зорилт тавьжээ.

Ингэж гаргасан хүчилтөрөгчийг амьсгалахад, мөн Ангарагаас дэлхийд буцаж ирэх пуужингийн шатахуунд зарцуулах гэнэ.

Хэрвээ туршилт амжилттай болбол Ангарагийг хүн төрөлхтний колони болгох ирээдүйн зорилтод чухал алхам болно. Ангарагийн агаар мандалд 0.13 хувийн хүчилтөрөгч байдаг бол манай дэлхийн агаар мандалд 21 хувь байдаг юм.

NASA бас тус гараг дээр соронзон орон бий болгох, цөмийн реактор байгуулах төлөвлөгөө гаргажээ.

 

Эх сурвалж: Independent