Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Давхар дээлийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
            Нийслэлийн Төр, Захиргааны Тавдугаар байр.
 
09:00 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг Сүхбаатар дүүрэгт байрлаж буй Нийслэлийн төр, захиргааны 5 дугаар байранд байрлах Нийслэлийн иргэний танхимд болно. 
 
Нийслэлийн иргэний танхимд
 
10:00 цагт "Хүүхдийн зуслангийн хаалт"-ын үйл ажиллагаа, "Нийслэлийн шилдэг зуслан" шалгаруулах үйл ажиллагаа болно.
 
Pro One оффисийн хоёр давхарт
 
10:00 цагт ОХУ-тай хамтаран байгуулж буй “Теле удирдлага, угсралт тохируулга, засвар үйлчилгээний нэгдсэн төв” нээлтээ хийнэ. Сүхбаатар дүүргийн 11-р хороо Pro One оффисийн хоёр давхарт болох ба үйл ажиллагаанд ОХУ-ын Худалдааны төлөөлөгч, ОХУ-аас ирсэн мэргэжлийнхэн оролцоно. 
 
Blue sky зочид буудалд
 
10:00 цагт Олон Улсын Үйлдвэрчиний Эвлэлийн Холбооны Ази, Номхон Далайн Бүсийн Ерөнхий Зөвлөлийн 16 дугаар хурал болно. 
 
Төрийн ордонд
 
11:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордоны А танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хурлаар өчигдөр бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлнэ.
 
Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс намын удирдлагуудад дотоод асуудлаа яаралтай цэгцэлж төрийн ажлыг чирэгдэлгүй явуулахад анхаарал хандуулахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт "Тусгаар тогтнол-100" ТББ-аас давхар дээлийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
 
ГХЯ зөвшилцөл танхимд
 
11:30 цагт Монгол Улсад анх удаа зохиогдох гэж буй “Дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал болно.
 
Business tower-ийн 10 давхарт
 
15:00 цагт Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болно. Хаалтын арга хэмжээнд Монгол судлалын үндэсний зөвлөл болон 10 хоногийн туршид монгол ахуй, түүх, соёлтой танилцсан долоон улсын есөн залуучууд оролцоно.
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.