Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн поп од Тэйлор Свифт биед нь бүдүүлгээр халдсан эрээс $1 гаргуулахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Тэйлор Свифтийн хэдэн жил үргэлжилсэн шүүхийн маргаан өндөрлөж, тэрээр буруутай этгээдээс билэгдлийн торгууль болох $1 гаргуулахаар болсон байна. Тэрээр мөнгөнөөс илүүтэйгээр эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтын эсрэг тэмцэх ёстойг биеэрээ харуулахыг хүссэн учраас ийм хэмжээний мөнгө нэхэмжилжээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө DJ Дэвид Мюллер дуучны нэгэн арга хэмжээнд зочлохдоо биед нь халдаж, эвгүй үйлдэл хийсэн юм байна. Свифт түүнийг уулзаж, мэндлэх үедээ өгзгийг нь атгаж, өөрөөс нь холдох боломж өгөөгүй гэж шүүхэд мэдүүлжээ.

Энэ явдлын гэрч болсон гэрэл зургийг тэр бас үзүүлсэн юм. Зураг дээр Свифт өөрийнх нь зочид болох найз бүсгүй, Дэвид нартай хамт байгаа нь гарчээ. Дэвидийн гар энэ үед дуучин бүсгүйн биед хүрсэн байгаа нь харагддаг.

 

Харин Мюллер энэ үед зөвхөн нуруугаар нь тэвэрсэн байсан гэж мэдүүлжээ.

Свифт болсон явдалд ихэд цочирдож, тухайн үед чимээгүй өнгөрсөн ба зочдыг угтаж дууссаны дараа зурагчнаасаа буулгасан зургийг нь авч үзээд гомдол гаргахаар шийдсэн гэнэ.

Шүүх хурлын дараа Свифтийн өмгөөлөгч Дуглас Болдриж “эмэгтэйчүүд хүсээгүй биеийн халдлагыг тэвчих ёсгүй гэдгийг нийгэмд ойлгуулах зорилго биеллээ” гэж хэвлэлд ярьжээ.

Анх энэ дуулиан дэгдсэний дараа Мюллер дуучин бүсгүйг хариу шүүхэд өгч, нэр хүндийг нь унагасны улмаас өөрийгөө ажилгүй болсон гэж гомдоллож байсан юм. Өнгөрсөн долоо хоногт шүүх түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.

Одоо 27 настай Тэйлор Свифтийг $280 саяын хөрөнгөтэй гэж Форбс сэтгүүл тооцоолсон байдаг бөгөөд манай гарагийн хамгийн өндөр орлоготой хөгжмийн уран бүтээлчдийн нэг юм.

 

Эх сурвалж: Independent