Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бадамбазар: Тэсрэх зүйлд өртсөн иргэн сануулга анхааруулгын хуудастай танилцаж гарын үсэг зурсан байсан

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар "Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв бол Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газар нутаг. 

Тухайн хориотой бүсээр анхаарал болгоомжтой зорчихыг иргэдэд үргэлж урьдчилан сэргийлэх байдлаар сануулга өгдөг. 

Тэсэрч дэлбэрээгүй сум олдсон тохиолдолд зэвсэгт хүчинд хүлээлгэж өгөх, яаралтай хандах зэрэг зааврыг танилцуулдаг юм. 

Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн иргэн Н тэсрэх зүйлд өртөж нас барсан.  

Нас барсан иргэний өөрийнх нь буруу. Иргэн болгон сануулга анхааруулгын хуудастай танилцаж гарын үсэг зурдаг.

Тухайн иргэний өөрийнх нь гарын үсэгтэй баримт нь ч байгаа.

Тавантолгой дахь сургалтын баазад 1968 оноос тогтмол сургуулилт дадлага хийж ирсэн.

Сургуулилтын дараа тогтмол үзлэг хийж ойр орчныг цэвэрлэдэг боловч сум галт хэрэгсэл илрээгүй үлдэх тохиолдол байж болно.

Өнгөрсөн онд Төв аймгийн Аргалант болон Алтанбулаг сумын иргэдийг тухайн газар нутгаас нүүлгэх засаг даргын захирамж гарсан. Гэвч иргэд нүүхгүй байгаа" гэлээ.