Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Орон сууцны үнийн индексийг мэдээлнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
        Альфа зочид буудлын хурлын танхимд
 
09:00 цагт "Бүх нийтийн эрүүл мэнд ба хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Төв замын цагдаагийн урд талд Альфа зочид буудлын хоёр давхарын хурлын танхимд болно.
 
ЗХЖШ-ын байранд
 
10:00 цагт Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас 2017 оны хоёрдугаар улиралд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Хурал ЗХЖШ-ын 320 тоот танхимд болно.
 
Засгийн газрын 3-р байранд
 
11:00 цагт  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 7 сарын байдлыг танилцуулах хэвлэлийн хурал Засгийн газрын 3-р байрны 204 тоот танхимд болно.
 
Монголбанкны байранд
 
11:00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 7-р сарын орон сууцны үнийн индексийн талаар мэдээллэх хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно. 
 
MN-Мэдээллийн төвд
 
11:00 цагт Хүй долоон худагт наадам үзэхээр очоод замын цагдаад зодуулж хүнд гэмтэл авсан эмэгтэй хэвлэлийн хурал хийнэ.
 
Төрийн ордонд
 
11.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Засгийн Газрын зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар асууна. Мөн бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд
 
13:30 цагт  Ноён уулын шүүх хурал болно. Хурлаар Сентерра Гоулдын лиценцийг түдгэлзүүлж монголчууд Ноён уулаа хамгаалан үлдэх эсэх асуудлыг эцэслэн шийднэ.
 
Канадын Элчин Сайдын Яам
 
14:00 цагт Улаанбаатар, Булган, Өвөрхангай зэрэг аймгуудад хэрэгжих шалгарсан 13 төсөлд нийт 175,000 канад долларын санхүүжилт олгох үйл ажиллагаа болно.