Зүүн бүсийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт зөвлөгөөнд Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 200 гаруй мэргэжилтнүүд оролцов.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ХХААХҮЯ-ны хэрэгжүүлэх ажлыг хэрхэн уялдаа холбоотой хэрэгжүүлэх, уулзалт ярилцлага хийж, аймгуудын мэргэжилтнүүдийн хоорондын уялдааг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой.
Үзүүлэх сургалтаар анхан дунд шатанд ажиллаж байгаа мэргэжилтнүүд хоорондоо туршлага солилцож, цаашид малын гоц халдварт өвчлөлийн үед хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх, өвчлөлийг эрүүл бүс рүү тараахгүй байхад ямар арга хэмжээ авах зэрэг олон талын мэдээлэл өгсөн, ач холбогдолтой сургалт болов.
Мөн Хэнтий аймгийн 18 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикл гардуулан өглөө.
Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцож, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, аргазүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллав.
Энэ нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ