Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Бумцэнд: Тендерт оролцогч үндэсний үйлдвэрлэгч компаниуд ялдаггүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс тендерийн хуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Үндэсний үйлдвэрлэгчид тендерт ялдаггүйн гол шалтгаан нь авлигал өгдөггүйтэй холбоотой

"Чиглэл" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бумцэнд "Манай компанийн хувьд найман тендерт оролцоод амжилт олсонгүй. 

Тендерийн хуулийг муу хууль сайн хууль гэж байгаа боловч бид ямар ч байсан хуультай. 

Гэвч хуулиа биелүүлдэггүй. Дотоодын үйлдвэрлэгчид тендерт оролцож байгаа нөхцөлд импортын бараа сонгохыг хуулиар хориглосон байдаг. 

Тендерт оролцогч үндэсний үйлдвэрлэгч компаниуд ялдаггүй. Үүний шалтгаан нь авлигал өгдөггүйтэй холбоотой. 

Тендер шалгаруулдаг хороо аль өндөр авлигал авахын төлөө хуралддаг юм байна" гэв. 

Сүүлийн 27 жил үндэсний үйлдвэрээ мартсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Шагдаржав "Тендерийн хууль Монгол орныг хөгжлөөс хойш татаж байгаа ганц хууль болоод байна.

Манай улс сүүлийн 27 жил үндэсний үйлдвэрээ ор тас мартсан.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тендерийн хуулийг боловсронгуй болгох тал дээр анхаарах хэрэгтэй.

Тендерийн хуулийг  ор үндэсээр нь өөрчлөх шаардлагатай.

Есдүгээр сар гаргаад 1,000 үйлдвэрлэгч нарын чуулга уулзалт хийнэ.

Жагсаал цуглаан хийж хуулийн төслүүдийг төр засагт барина.

Монголд үйлдвэрлэл хөгжих боломжийг татварын бодлогоороо дэмжих ёстой " гэлээ. 

Төсвийн худалдан авалтаар үндэсний бүтээн байгуулалтыг дэмжих хууль гаргая

 
Гэрэл зургийг mpa.mn

ҮАҮЗ-ийн ажлын албаны дарга А.Энхцэцэг "Төсвийн худалдан авалтаар үндэсний бүтээн байгуулалтыг дэмжих хууль гаргая.

ҮАҮЗ бол 40 гаруй компани 200 гаруй холбоодыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. 

Бид үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг.

Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн төсвийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлээ 100 хувь дэмжинэ гэдгээ амалсан.Өмнөх засгийн үед тендерийн хуулинд өөрчлөлт орж,10.1 дэхь заалтаар чанар стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нэг нойморт худалдан авна гэсэн байгаа. 

Гэвч энэ хууль хэрэгжихгүй байна. 

Үйлдвэрлэгчид төрийн байгууллага болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тендерийг шударга зохион байгуулдаг юм байна гэж боддог. 

Гэтэл үнэндээ хууль бус явагддаг" гэж тайлбарлалаа.