Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.
Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг хөгжүүлж байна.
2016 оны байдлаар жимст цэцэрлэгийн хэмжээ 6.1 мянган га талбайд хүрч, жилд 2,560 тн жимс хураан авдаг болсон хэдий ч жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэл нь хүн амын хэрэгцээт жимсний 1.5 хувийг хангаж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн боловсруулсан байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:
“Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталлаа. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.
Үүнд:
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.