Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангайн Нарийнтээлийн замыг засаж баруун аймгууд руу явах хөдөлгөөнийг нээлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:17 2017/08/03

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үргэлжлэн орсон их борооны улмаас гүүр болон автозам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон мэдээллийг та бүхэнд хүргэж байсан билээ.

Өвөрхангай аймгийн АЗЗА компаний хамт олон дээрх замыг засаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болголоо.

Замын хучилтын ажил хийгдээгүй байгаа тул жолооч та анхаарал болгоомжтой зорчоорой гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

13:32 2017/08/03

УБ-аас Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн 560 км зайд замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өвөрхангай аймгийн нутагт үргэлжилсэн бороо орсны улмаас зам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.

Улаанбаатар хотоос Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн авто замын 560 км зайд зорчих хэсэгт гүүр болон асфальтан зам /Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км / сэтэрсэн тул энэ чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж байна.
 
Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид дээрх газар дээр ажиллаж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.