Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ мянганыхны “хүсэл”

ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бүлсэг сэтгэлгээний өөрчлөлт 

Саяхныг хүртэл цусан төрлийн хамаатан, дотны биш тодорхой учралаар танилцсан найзууд ч  орон нутгаас Улаанбаатарт, нийслэлээс орон нутагт  ажлаар ирсэн нэгнийгээ гэртээ найрсаг хүлээн авч, “амьд” харилцааг эрхэмлэдэг байлаа.

Үйлчилгээний салбарын зах зээл хөгжиж, хүртээмж нэмэгдэх хэрээр бидний зан төлөвт тодорхой шилжилт хийгдэж төрөл садан, айл саахалтаасаа илүүтэй зочид буудалд нам гүмхэн хоноглож ажил төрлөө амжуулаад буцахыг илүүд үзэх болж. Нэг талаас хүмүүсийн харилцааг ухаалаг хэрэгслүүд хялбарчилж, улам ойртуулж өгснөөр хувийн орон зайгаа чухалчлах хандлага байж мэднэ. Гэсэн ч хэзээний л бүлсэг  бидний тусч зан арилахгүй нь хөдөөнөөс хотод ах дүүгээ бараадах  оюутны  урсгалаас тодхон харагдана.

Монгол хүүхэд ба Бүргэдийн ангаахай 

Бүргэдийн ангаахай бараг нэг нас хүртлээ эцэг эхээрээ тэжээлгэнэ. Ой хүрмэгц эх бүргэд ангаахайгаа  эгц хадан ангал руу түлхэж хүчээр нисэх дадалд сургадаг. Чадах нэг нь нисэх бол чадахгүй нь харамсалтайгаар хавцалд шидэгдэнэ. Бүргэдийнх шиг ийм хатуу гэмээр сэтгэлгээ барууны зарим улсын  гэр бүлийн институцэд илэрдэг. Тэдэнд үр хүүхэд нь 18 нас нас хүрсэн бол биеэ дааж тусдаа амьдрах, өөрөө л  амьдралаа босгох ёстой гэх үзэл бий. Харин Төв Азийн нүүдэлчин Монголчуудад энэ үзэл ихэнх тохиолдолд эсрэгээрээ. 

Бүлийнхээ хэн нэгнийг зүдрэх, гачигдахыг нь үзэж тэсдэггүй энэ зан нүүдэлчдээс орчин цагийн суурин Монголчуудад өвлөгдсөн. Хуучин цагт хувцас, амттанаар хязгаарлагддаг байсан бяцхан жаалуудын хүсэл цаг үеийн шаардлагаар тэс ондоо болж байна. Үр хүүхдийнх нь зүгээс ирэх материаллаг хүсэл, шаардлага технологийн дэвшлийг даган улам өргөжсөөр. Магадгүй энэ нь хүн төрөлхтний технологид суурилсан нийгмийн харилцаанаас хоцрохгүй гэсэн тэдний байгалийн зөн байх. 

Гаргалгаа:  Үр хүүхдийн “материаллаг хүсэл” нь  бусдыг дагасан хэлбэр бус Дэлхийн хүн болж технологийн хөгжлөөс хоцрохгүй гэсэн байгалийн зөн гэдэгтэй эцэг, эхчүүд эвлэрэх цаг иржээ. 

“Материаллаг хүсэл” 

2016 оны байдлаар манай улсын 10 хүн тутмын 8 нь ухаалаг гар утас ашиглаж байна. Эдгээр 8 хүн ухаалаг утас ашиглан тогтмол сошиал нетворк, интернэт сүлжээнд холбогддог гэж бүртгэлд дурджээ. Холбоо барих гэж үхэр тэргээр сумын төв орж цахилгаан шуудангаар хоёр өгүүлбэр явуулдаг үе мартагдаагүй байхад хүн амынх нь 80 хувь ухаалаг утсаараа  Сошиал нетворк ашигласнаар яриа, мессэж хүртэл улам бүр алсарч байгаа нь гайхалтай.  

Гаргалгаа: Ийм цаг үед ирээдүй өөд тэмүүлэх өөрийн үр хүүхэд, хотод төрөл саднаа бараадсан оюутан дүүгийн  ухаалаг утас, технологийн дэвшил нэхэх “материаллаг хүсэл”-ийг нь бид буруу ойлгож харамлах нь  тийм ч зөв хүмүүжил биш бололтой.

Бизнесийн өрсөлдөөн  ба хөгжлийн түлхэц 

Саяхан Юнителийхэн Samsung S8 утас худалдан авахад дахин нэг Galaxy J1 ухаалаг утас бэлэглэх  урамшуулал зарлажээ. 2009 онд шинэ үеийн дэвшилтэт технологи болсон Ухаалаг утас /iphone-3/-тай бүх нийтээрээ танилцаж байлаа. Тухайн үед ухаалаг утас хүүхэд, оюутан бүү хэл дундаж орлоготой хэн бүрийн авч хүчирхэхгүй үнэтэй байж. Гэвч технологийн хөгжил, бизнесийн эрүүл өрсөлдөөний үр нөлөөгөөр хэдхэн жилийн дараа 10 хүн тутмын 8 нь ухаалаг утас ашигладаг болж. Та бүгд Nokia-ийн эрин үе Ухаалаг утас гарч ирэх хүртэл Монголын зах зээлд 10 гаруй жил өндөр үнэлгээ, хатуу нөхцөлтэйгээр бүх нийтэд хүрч байсныг мартаагүй бизээ.  

Гаргалгаа: Ухаалаг утас долоохон жилийн дотор хөрөнгөлөг хэрэглэгчдээс олон нийтэд хүртээмжээ тэлж давхар, давхар ухаалаг утас дагуулан хэрэглэгчийн гарт ирдэг болж. 

Эцэст нь

Зах зээлийн эрүүл өрсөлдөөн ухаалаг утасны хүртээмжийг бидний хэрэглээнд төсөөлөө ч үгүй хурдайгаар нэмэгдүүлжээ. Энэ хэрээр өнөөдөр шинэ ирээдүйд тэмүүлэх хүүхэд залуус, оюутны ширээнд шилжиж буй мянганынхны дэвшилтэт технологи хүсэмжилсэн их эрэлт ханах боломж олдож байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 14 | 15 цаг