Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Францын парламентчид гэр бүлийн хүнээ ажилд авч чадахгүй ч нууц амрагаа ажиллуулах эрхтэй үлдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Францын засгийн газар гэр бүлийн хүнээ туслахаар ажиллуулдаг парламентын гишүүдийн үйлдлийг хориглох хуулийн төсөл санаачилсан нь эхний шатанд дэмжигджээ.

Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн барууны хүчний улс төрч Франсуа Фийон өөрийн туслахаар эхнэр, хүүхдүүдээ ажиллуулсан нэрийн дор цалинжуулж байсан нь илэрсэн юм. Тиймээс ийм үзэгдлийн эсрэг ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газар дээрх хуулийг санаачилжээ.

Шинэ хууль парламентын гишүүд болон засгийн газрын сайд нарт ижил үйлчлэх гэнэ. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн нь тогтоогдвол гурван жил шоронд хоригдож, 45,000 хүртэл еврогийн торгууль төлөх юм.

Хуулийн анхны хувилбарт гишүүдтэй “романтик харилцаатай” хэнийг ч, мөн салсан гэр бүлийн гишүүн, өвөө эмээ, ач, гучийг хүртэл ажиллуулахыг хориглосон байв.

Харин хэд хэдэн улс төрч “романтик харилцаатай” гэх тодотголыг хасах хэрэгтэй гэж шүүмжилсэн тул өөрчлөхөөр болжээ. Мөн шударгаар гэр бүлийн гишүүнээ ажиллуулдаг гишүүд ингэх нь ажлын бүтээмж, итгэл даах, нууц задруулахгүй байх талаасаа үр дүнтэй байдгийг дурдаад өөрсдийгөө хэлмэгдсэнд тооцсон байна. Францын парламентын зургаан гишүүн тутмын нэг нь гэр бүлийн хүнээ туслахаар ажиллуулж, цалинжуулдаг ажээ.

Тэд жилд 130,000 еврог зөвхөн туслах ажиллуулах зорилгоор төсвөөс авдаг гэнэ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Макрон сонгуулийн сурталчилгааныхаа үеэр төрийн албыг ёс суртахуунтай болгох амлалт өгч байсан юм. Тиймээс шинэ хууль нь түүний амлалтын нэг хэсэг болж байна.

 

Эх сурвалж: Independent 

 

Зураг
13 | 12 | 11 цаг