Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны хамгийн том далайн хар салхи Нору Японыг чиглэн ирж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Номхон далайд үүссэн Нору хар салхи нь 2017 он гарсаар тохиолдож байгаа хамгийн том, хүчтэй хар салхинд тооцогдож байна.

Weather Channel сувгийн мэдээлснээр Нору 18 цагийн дотор 145 км/цаг хурдтай болж эрчимжжээ. Ингэснээрээ тэр 5 дугаар ангиллын (дээд тал нь 265 км/цаг хүрдэг) хар салхинд тооцогдож байв. Харин дараа нь суларч 2 дугаар ангилалд шилжсэн юм.

Гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр Японы арлуудад хүрэхдээ дахин эрчимжих магадлалтай байгаа ажээ.

Нору хар салхи Олон Улсын Сансрын Станцаас ч харагдаж байгаа гэнэ. Уг станцад ажиллаж байгаа NASA-гийн хоёр мэргэжилтэн цонхоор буулгасан зургаа сошиал сүлжээнд хуваалцжээ.

Эх сурвалж: Mashable

 

Зураг
13 | 12 | 13 цаг