Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батцэцэг: Ерөнхийлөгчийн зарлиг гарсан гэхэд хамгийн түрүүнд аавынхаа тухай бодсон

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээж, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг "Өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. 

Өнөөдрийн байдлаар амжилтандаа бага зэргийн чамлалттай байгаа. Хамгийн ойрын зорилго бол 2018 оны тэмцээнүүд, олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд сайн бэлдэх болно. 

Шигшээ багт орохгүй гэдэг дээр шалтгааныг тодорхой хэлсэн.

Анх шигшээ багт орж байхдаа цалин аваад маш их урам авч байсан.

Түүнтэй адил залуу үеийнхэн маань ч бас тийм зүйлийг мэдрээсэй гэж бодсон.

Даваа гарагийн өглөө сэрээд утсаа хартал олон дуудлага ирсэн байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан, яаралтай ирээрэй гэж хэлсэн. Хамгийн түрүүнд би аавынхаа тухай бодсон.

Аав маань маш сайн хүн, ховор хүн. Аав маань бас баярлаж байгаа байх. Мөн хилийн цэргийн хамт олондоо их баярлаж явдаг. Хамт олон маань бүгд сэтгэлээсээ баярлаж, баярыг маань хуваалцаж байгаа. 

Ерөнхийлөгчтэй 2020 оны олимпын талаар ярилцсан, 2020 оны олимпоор барилдана гэдгийг би хэлсэн байгаа" гэлээ. 

Зураг
13 | 18 | 17 цаг