Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Дэлхийн цомын тэмцээн-2017”-д зочилж, тэмцээний сүүлийн өргийн тоглолтуудыг үзэж сонирхлоо.
Энэ сарын 21-нд эхэлсэн 100 буудалт даамын дэлхийн цомын тэмцээнд ОХУ, Монгол зэрэг нийт есөн орны 58 тамирчин оюун ухаанаа сорьжээ.
Улмаар тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын тамирчин, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов тэргүүлж, удаах байранд А.Гитманский, И.Трофимов нар шалгарав.
Тухайлбал, “Дэлхийн даамын холбоо”-ны мастер Ч.Хашчулуун, дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолсон байна.
Гэрэл зургийг Mpa.mn
Тэмцээний төгсгөлд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар даамын холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцов.
Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-аар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд спортын мэргэжлийн холбоодыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: БСШУСЯ