Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг яаралтай огцруулах шаардлагатай"

Т.Саран, iKon.mn
2017 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн АН, МАН-ын бүлэгт 60 тэрбумын асуудлаар өгсөн шаардлагынхаа хариуг авахаар хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөнийхөн НЗДТГ-ын гадаа цуглаад байна. 

Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар "Долоо хоногийн өмнө хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөнөөс бид шаардлагаа өгсөн.

Шаардлагынхаа хариуг өнөөдөр бид авахаар ирж байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг яаралтай огцруулах шаардлагатай.

27 жил улсад ажилласан шувуун фабрикийн Алимаа гэдэг эмчийг ажлаас нь халсан байна. Улсад олон жил ажилласан төрийн аблан хаагчдыг халж байгаа нь жаран тэрбумын тод жишээ.

Хулгай хийж хээл хахууль авсан хүмүүсийг төрийн албанд томилсон байна.

 

Жишээ нь, Хөдөө Аж Ахуйн биржийн захирлаар Гаалийн Баатар гэх нөхөр томилогдсон. Монгол төрд ийм зүйл байж болохгүй.

Дөрвөн сарын байдлаар 22 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халсан. Энэ нь Манай улсад тогтворгүй байдлыг бий болгож байна. 60 тэрбумын хороос болж нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал удааширна.

Мэргэжлийн бус албан хаагч нар төрийн албанд очсоноор улс төр болон иргэдийн амьдралд хор хөнөөлөө ихээр өгнө.

Бид 60 тэрбумын асуудал дээр ерөнхийлөгчөөс туслалцаа хүссэн. М.Энхболд, Ц.Сандуй нар л нэг ижил цагт ярьсан хүмүүсийн яриаг эвлүүлдэг зүйл бий болгочихоогүй юм бол дэлхий дээр үүнийг эвлүүлэх технологи хараахан гараагүй.

Олон улсын шинжээч хүртэл эвлүүлэг биш гэсэн дүгнэлтээ тогтоочихоод байна. Бидэнд маш их дарамт шахалт ирж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай хөдөлгөөний нэрийг өгөхгүй байгаа.

Хариулт нь хариуцлага тооцох эрх ард түмэнд байдаггүй юм гэж хэлсэн. Бид улс төрийн албан хаагчдыг сонгодог.

Тэгвэл яагаад хариуцлага тооцож болдоггүй юм бэ? 60 тэрбумаар төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд айж байна. Чингэлтэй дүүргийн Тамгын Газарт суулт хийх бичгээ өгсөн.

Бас л зөшөөрөхгүй байх гэж хэлсэн. Энэ хүмүүс 60 тэрбумын нэг хэсэг гэдэг нь тодорхой байна. 60 тэрбумыг санаачилж төрийн албанд томилгоо хийсэн Ц.Сандуй мэтийн нөхдүүд огцор" гэлээ.

Тэд шаардлагынхаа хариуг авахаар НЗДТГ-ын гадаа цуглаад байгаа боловч НЗДТГ-ыг хамгаалалтад авч, оруулахгүй байгаа ажээ.

Фото

Гэрэл зургийг Mpa.mn