Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Саранзаяа: Орны даавуун дээр илэрсэн толбыг шалгуулахад л Д.Гантулгын асуудал гараад ирнэ

ikon.mn
2017 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар Авлигатай Тэмцэх Газрын үүдэнд мэдээлэл хийлээ.

"Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд болоод өнгөрсөн зүйл гэж яриад өнгөрч болохгүй"

М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр бид өнөөдөр АТГ-т хандаж байна. 

12-ны өдөр хэрэг үйлдэгсэн. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн байгаа. 
Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан. Бид хохирогчийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан.

Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм. 

УИХ-ын гишүүнээс ч мөн хохирогчоос уучлалт гуйхыг шаардсан. Бидэнд өөр олон ярих асуудал бий. 

Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд болоод өнгөрсөн зүйл гэж яриад өнгөрч болохгүй. Үүний ард төрийн албан тушаалтан өндөр босготой байх зэрэг асуудал хөндөгдөнө. 

Маш том цэвэрлэгээ хийгдэх асуудал гэж бодож байна. Зөвхөн хүчингийн хэрэг гэж үзэж болохгүй, нийгмийн маш том цэвэрлэгээ. УИХ-ын гишүүн ёс зүйн зарчимтай болох ёстой.

АТГ-т хүсэлт өгсний дараа УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн Байнгын хороонд хандана. Учир нь Д.Гантулгыг сонгосон тойргийн иргэд бидэнд хандсан” гэлээ.

Ч.Саранзаяа: Дүү маань хоёр дахь удаагаа амиа хорлох гэж оролдсон

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Цэрмаа над уруу нэг ч удаа холбогдоогүй. Энэ хэрэг шийдэгдсэний дараа холбогдсон бүх хүмүүс авах ёстой шийтгэлээ хүртэнэ.

Дүү маань баяр наадамтай холбоотойгоор энэ асуудал шийдэгдэхгүй өнгөрөх нь гэж маш их хямарсан. Хоёр дахь удаагаа амиа хорлох гэж оролдсон. Ерөнхийдөө биеийн байдал одоогоор гайгүй байгаа.

Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал дээрээ шалгуулахад бэлэн байна гэж өөрөө хэлсэн.

Илэрсэн толбыг шалгуулахад л гараад ирнэ. Д.Гантулгад хандаж хэлэхэд ирээд шалгуулчих. УИХ-ын гишүүн дөрөв хоногийн өмнө тохиролцох талаар найзаараа надтай яриулсан” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/704407639744807/