Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний БЭ, ЦЭ вирүсийн илрүүлэг болон вирүс тоолох шинжилгээнд хамрагдах тухай иргэдэд зориулсан зөвлөмж

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 25
Сурталчилгаа

Элэгний  Бэ, Цэ вирүсийн илрүүлэг шинжилгээний тухай

Элэгний Бэ, Цэ вирүс нь элэг, цөсний үйл ажиллагаа, элэгний хатуурал болон  элэгний хавдар өвчний үндсэн шалтгаан нөхцөл болдог.

Судалгаагаар Монгол улс  Элэгний вирүсийн халдвар, элэгний өвчлөлөөр Дэлхийд дээгүүр бичигдэж байгаа бөгөөд Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээнд хамруулах нь нэн түрүүний ажил болоод буйг дурьдаж байна.

Элэгний Бэ, Цэ вирүсийн илрүүлэг шинжилгээ нь дээр дурьдсан өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, вирүсийн халдвартай эсэхээ эрт тодорхойлуулах, ингэснээр ачаалал тоолох нарийн шинжилгээнд хамрагдах, цаашлаад оновчтой эмчилгээнд цаг алдалгүй хамрагдах зэрэг олон талт ач холбогдол дагуулсан эмнэлзүйн лабораторийн анхан шатны шинжилгээ юм. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, үйлчлүүлэгчиддээ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны хэрэгжүүлж буй “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн цөм хэсэг нь 40-65 насныханд чиглэж байгаа Элэгний Бэ, Цэ вирүсийн илрүүлэг болон Элэгний Цэ вирүсийн ачаалал тоолох шинжилгээг ЭМДаатгалаар үнэ төлбөргүй шинжлэх зорилттой. 40-65 насны иргэд ЭМД-ийн төлөлт 2016 он бүтэн, 2017 он 6-р сарыг дуустал төлсөн, НД-аас авсан зардлын үлдэгдэл хүрэлцэж байгаа тохиолдолд Элэгний Бэ, Цэ вирүсийн илрүүлэг болон Элэгний Цэ вирүсийн ачаалал тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болно.

  • Иргэн та 40-65 насны хязгаарт багтаж байгаа бол харъяа өрх /сум/-ийн эрүүл мэндийн төвд хандан элэгний Бэ, Цэ вирүсийн илрүүлэг шинжилгээг үнэ төлбөргүй шинжлүүлэх эрхтэй.
  • Бусад насны буюу 39-с доош 66-с дээш насны иргэд “Гялс” Анагаах Ухааны төвд элэгний Бэ, Цэ вирүсийн илрүүлэг шинжилгээнд тус бүр 7000₮-өөр хамрагдан, Элэгний Цэ вирүс илэрсэн тохиолдолд  Ачаалал тоолуулах шинжилгээнд ЭМД-аар үнэ төлбөргүй хамрагдана.

Элэгний Цэ вирүсийн ачаалал тоолох шинжилгээ

Элэгний Цэ вирүсийн илрүүлэг шинжилгээнд “+” буюу эерэг оношлогдсон 39-с доош 66-с дээш насны бүх иргэд Гялс Анагаах Ухааны төвд Дэлхийд тэргүүлэгч өндөр мэдрэмж, өвөрмөц чанар бүхий АББОТТ-ын төхөөрөмжөөр Элэгний Цэ вирүс тоолуулах боломжтой юм.

“Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр 2017 оны 9-р сарын 25-ыг дуустал үргэлжилнэ

Та Элэгний Цэ вирүсийн эмчилгээний явцад 3 удаа шинжилгээ хийлгэх заалттай бөгөөд “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эхний 2 удаагийн шинжилгээг “Гялс” Анагаах Ухааны Төвд үнэгүй шинжлүүлэх боломжтой бөгөөд 3 дахь удаагийн шинжилгээг тарифийн дагуу өгнө. /Үнэ: 120 000₮/

Дэлхийд таашаагдсан, чанартай үйлчилгээг

Дэргэдээсээ авах боломжийг бүү алд!

Жич: ЭМД-ийн төлөлт 2016 он бүтэн, 2017 он 6-р сарыг дуустал төлсөн

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосуудаар хандана уу!

Холбоо барих: 7575-4411, 7575-4433,

www.gyals.mn

https://www.facebook.com/Gyalscenter/   

https://twitter.com/Gyalsllc

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.