Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тагтан дээрх диваажин "PERGOLA ON THE ROOF" нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 25
Сурталчилгаа

Өнгөрсөн Баасан гаригт буюу 7-р сарын 21-нд Ялалтын талбайн хажууд байрлах "The Embassy" рестораны 2 давхарт хөгжмийн хэмнэл, хөнгөн салхинд кайфыг мэдрүүлсэн халуухан нэгэн үдэш болж өнгөрлөө.

Энэ бол “Pergola on the roof”-ийн нээлт юм

 

Зуны дулаахан үдэш дотны хүмүүстэйгээ шаргал гэрлээр чимэглэсэн том тагтан дээрээс хотыг тольдонгоо амттай хоол зооглож, онцгой уух зүйлсийг амтлан, халуун яриа өрнүүлж тухлан сууна гэдэг хамгийн сайхан.

Зөвхөн танд л зориулагдсан мөчийг мэдэрч, сэтгэлээ амраах таны очих дуртай газар болно гэдэгт бид итгэлтэй байна.

 

Олон улсын зэрэгтэй мастер тогоочийн бэлтгэсэн төрөл бүрийн зууш салад, шинэхэн түрс, амталж шарсан тахианы мах зэрэг нь салахын аргагүй амттай байсныг нуух юун.

Таны өмнө нь амталж байгаагүй мэргэжлийн бартендаруудын бэлтгэсэн коктейл, онцгой уух зүйлсийг шимж, дээд зэргийн түргэн шуурхай, найрсаг үйлчилгээг мэдэрсэн хүн энэ тагтнаас буухдаа таагүй сэтгэгдэлтэй хоцрохгүй байх нь лавтай.

 
 
 
 
 
 

Нээлтийн үйл ажиллагаан дээр залуу уран бүтээлч AM-C & Siente болон Amra нар өөрсдийн хит дуунуудаа дуулж, DJ UNA өөрийн сэтийг тавьснаар уур амьсгалыг улам эрч хүчтэй болгож тэнд цугласан их хотын күүл залуус хөгжмийн хэмнэлд эрх чөлөөг мэдэрч байв.

Уран бүтээлчдэд зориулсан тайзны хэсэг нь шинэлэг шийдэл байсныг онцломоор байна.

 

 
 
 
 
 
 

Мөн нээлтийн үеэр олон сонирхолтой арга хэмжээ, тэмцээн уралдаан болж, инээд хөөрөөр дүүрэн гайхалтай үдэш болж өнгөрлөө.

 
 
 

Хөнгөн үлээх зөөлөн салхи, шаргал гэрэл ногоон ургамлаар чимэглэсэн тагт, ширээ болгон дээр тавьсан лааны гэрэл, дүүжин сандлууд, зөөлөн буйдан гээд л дулаахан мэдрэмжийг төрүүлэх үзэмж төгөлдөр үлгэрийн мэт энэ орчинд та төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудаа зохиоход гайхалтай зохицох нь гарцаагүй.

 

Хөгжмийн хэмнэл, хөнгөн салхинд кайфыг мэдрэхийг хүссэн хүн бүхнийг шинэ өнгө төрх, шинэлэг мэдрэмжийг авчрах “Pergola on the roof” урьж байна.

 

 

Холбоо барих утас: 313784

Фэйсбүүк хуудас: "Pergola rooftop bar"

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.