Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

MoneyGram наадамчин олонтой хамтдаа наадамлалаа

ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN

Хийморьлог Монголчууд маань түүхэн уламжлалт үндэсний баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний баяр наадмын нээлт төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр, утга агуулга төгс сайхан болж өндөрлөсөн билээ.

Баярын нээлтийн үеэр үзэгч наадамчин олныг баярлуулсан сайхан үйл явдал нь олон улсын нэр хүнд бүхий MoneyGram мөнгөн гуйвуулгын брэнд үйлчилгээнээс цэнгэлдэхийн урд жигүүрийн саравчгүй суудалд суусан үзэгчдэд нар, борооны шүхэр бэлэглэж, тав тухтай нээлтийн арга хэмжээгээ үзэх боломж олгосон явдал байлаа.

 
 

Сонирхолтой нь, баярын тайз засал, найруулгатай нийцүүлэн MoneyGram шүхрээр төрийн далбааны өнгийг үүсгэж, наадамчин олноо баясгалаа.

 
 

MoneyGram үйлчилгээ нь: 

Дэлхийн 200 гаруй улс оронд 350’000 нэгжээрээ дамжуулан 10 минутын дотор мөнгөн гуйвуулга илгээж, хүлээн авах боломжтой шуурхай, найдвартай байдлаараа танигдсан үйлчилгээ юм. Энэхүү олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Монголчууд маань Монголдоо Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Капитал банк, Ариг банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк зэрэг 6 банкаар дамжуулан авах боломжтой.

Найдвартай, шуурхай, хялбар үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн Монголчууддаа хүргээд зогсохгүй, Үндэсний их баяр наадмаар наадамчин олонтой хамтдаа баярласан MoneyGram үйлчилгээндээ талархал илэрхийлье.

ХАЙРТАЙ ХҮНИЙ ТАНЬ ХАЛУУН ГАРТ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
16 | 4 | 2 цаг