Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN

МАН-ын дарга М.Энхболд дөнгөж сая өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа сүүлийн үед бий болоод байгаа сонгуулийн үр дүнг нам дотроо дүгнүүлэх талаар дараах тодруулгыг оруулжээ. 

Тодруулгад: 

"2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар би дараах асуудлыг оруулж хэлэлцүүллээ.

Үүнд:

1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,

2. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,

3. 2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах,

4. МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно" гэжээ. 

 

Зураг
13 | 7 | 8 цаг