Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.
Тус цуваа нь Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр суманд гарсан ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад 60 гаруй төрлийн эд материал болох хувцас хэрэглэл, хоол хүнсийг хүргэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.