Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн.
Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Улсын онцгой комиссосс өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна.
Хоёрдугаар отогт 600 гаруй хүн ажиллаж байна. Түймэрт явалгүй үлдсэн байсан 37 хүнд үзлэг хийсэн. Тус отогт сайн дураар ажиллаж буй иргэд, онцгой байдлын штаб ажиллаж байна. Үзлэг хийсэн 37 хүнд толгой өвдөх, гүйлгэх зовиуртай.
Тогооч өөрийн болгоомжгүйгээс хоол асгаж, хөлөө түлсэн бөгөөд шархыг цэвэрлэж, тусламж үзүүлсэн. Сайн дурын иргэп дунд хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэн байсныг үзлэгт хамруулж, гэрт нь буцаасан байна.
Гуравдугаар отогт 50 гаруй хүн ажиллаж байна. Түймрийн байдал цурамд орсон, цурмыг манаж ажиллаж байна. Түймрийн голомт руу яваагүй 5 хүнд үзлэг хийсэн.
Үзлэг хийсэн нийт хүний дийлэнхэд тойлгой өвдөх шинж тэмлэг илэрч байна.
Төв аймгийн ЭМГ-аас “Цагаан нуга” зусланд ажиллаж байгаад 18-ны 03 цагт буцаж ирсэн.
18-ны өдрийн шөнийн 02 цагийн байдлаар Онцгой байдлын штаб байрлаж байгаа цэгт очиж 120 хүнийг үзлэгт хамруулсан. Үзлэг хийхэд дйилэнх нь хөл холгож, цэврүүтсэн, толгой өвдөх, даралт ихсэх зовиуртай.
Хөл холгож, цэврүүтсэн хүмүүсийн шархыг цэвэрлэж, хоёр хүнд эмнэлгийн тусламж үзүүлж онцгой анхаарал хандуулж ажиллажээ.
Сайн дураар очсон иргэд гал тогооны ажилд туслах ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд түймрийн голомт хэсэг рүү явуулахгүй байгаа.
Сумын засаг даргын тамгын газарт сайн дурын үндсэн дээр цуглаж буй тусламж, хандив дэмжлэгийг бүртгэж авч, галын нөхцөл байдалтай танилцуулж, иргэдийг буцааж байна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг “Хөх чулуут” газарт томилогдож явсан байна.
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна.
Тусламж үзүүлсэн дийлэнх хүний нүд аргасан зовиуртай. Хиймэл нулимс хэрэглэж байгаа бөгөөд нөөц дууссан тул аймгийн ЭМГ-аас нэмэлтээр татаж авч байна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 2 шуурхай бүлгийг 17-ны өдөр томилж, ажиллуулсан байна.
Сайн дураар ажиллахаар ирсэн иргэдийг Улаанбаатар хот руу буцаасан. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллаж үлдсэн.
“Хөх чулуут” газарт томилогдож, 50 гаруй хүнд үзлэг хийхээр явж байна.
“Мандал” сумын чиглэлд явсан шуурхай баг Цүнхэл тосгоны хүн эмнэлгийг түшиглэн тусламж үзүүлсэн. Одоогоор хүзүүндээ хатигтай, нурууны архаг өвдөлт мэдэрсэн онцгой байдлын албан хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Тус бүсэд 5 газар гал гарсан байна.
Нар гарч халах тохиолдолд хуурайшилт нэмэгдэн, хяналтаас гарах магадлал өндөр. Онцгой байдлын 124 дүгээр зэвсэгт хүчин болон иргэд бүхий 80 гаруй хүн ажиллаж байна.
Ууланд эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдэн албан хаагч байна. Олон хоног ажиллаж яварснаас хатиг гарах зовиур дийлэнх байна. Эмнэлгийн байрыг түшиглэг жижиг мэс ажилбар, эмчилгээ хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам