Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт товлогдон хуралдаж эхэллээ. Хуваарийн дагуу Лхагва гараг бүрт Засгийн газар хуралддаг. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас урагшилсан байна.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар,
- Журам шинэчлэн батлах тухай,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
- Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн санаачлан боловсруулсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
- Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм.