Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос ээлжит пуужингаа Япон тэнгисийн зүгт харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 9:40 цагт Хойд Солонгос улс баллистик пуужин  харвасан тухай Өмнөд Солонгосын арми мэдээллээ. Пуужинг Хятадтай хиллэдэг хойд Пёнган мужийн Банхёны ойролцоогоос зүүн зүгт буюу Япон тэнгисийн ус руу харважээ.

Одоогоор ямар төрлийн пуужин харвасан, хэр хол зайнд туссан зэрэг мэдээллийг нягтлан шалгаж байгаагаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штаб мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times