Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Туркт 45.4 хэм хүртэл халжээ

Монголын мэдээ
2017 оны 7 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Туркт энэ сарын 2-нд 45.4 хэм хүртлээ халжээ. Урьд өмнө нь тус улсын түүхэнд 45 хэм хүртлээ халж байсан тохиолдол байгаагүй аж. Анадолу агентлагийн мэдээлснээр гадаадын жуулчид олноороо зорин очдог нийслэл Анталья хотод 45.4 хэм хүртлээ халсан байна. Мөн тус улсын хамгийн том хот Истанбулд 39.3 хэм хүртлээ халжээ.

Хэт халсны улмаас гудамж хүнгүй болж байсан гэнэ. Туркийн баруун этгээдийн Измир мужийн Мендерес дүүргийн ойд гал түймэр гарч 500 га талбай өртсөн байна. Гал түймрийг унтраахын тулд есөн нисдэг тэрэг, дөрвөн онгоц дайчлагджээ.

Тухайн бүс нутагт нийтдээ нэг долоо хоногийн өмнөөс хэт халалт эхэлсэн бөгөөд өнөөдөр ихэнх бүс нутагт бороо орно гэсэн мэдээлэл байна. Турктэй хиллэдэг Грект ч гэсэн хэт халж, Афин зэрэг хотуудад +43 хэм хүрч байгаа аж.

Зураг