Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин 2017 онд гурав дахь удаагаа Путинтай уулзахаар Москвад айлчилж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар Москвад ирж байна. Энэ нь 2017 он гарсаар тэдний хийж байгаа гурав дахь уулзалт юм.

Германд болох Их 20-ын уулзалтыг зорих замдаа Ши Жиньпин хоёр өдөр Москвад саатна. Сар хүрэхгүй хугацааны өмнө Ши, Путин нар Казахстаны нийслэл Астанад болж өнгөрсөн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ. Мөн үүнээс өмнө тэд тавдугаар сард Бээжинд болсон “Нэг зам, Нэг бүс” төслийн форумын үеэр уулзсан юм.

Энэ удаагийн айлчлалын үеэр хөршүүд $10 тэрбумын дүнтэй хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Үүн дотор засгийн газар хоорондын болон хоёр орны компаниудын хоорондын гэрээ хэлцлүүд багтаж байна. Мөн дэлхийн улс төрийн тавцанд хэд хэдэн асуудлаар, тухайлбал Солонгосын хойгийн асуудал, Сирийн асуудлаар хамтын байр сууриа бататгах болно гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today