Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп CNN-ийг зодож байгаа видео дүрсээ тараалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнтэй байнга зөрчилдөж байдаг нэгэн. Сүүлийн хэд хоногт түүний тэмцэл дахин эрчимжсэн юм.

Үүний илрэл болгож Трамп өчигдөр буюу Ням гарагийн өглөө өөрийн твиттер хуудсанд нэгэн видео эвлүүлгийг нийтэлжээ.

Уг видеонд ерөнхийлөгч CNN-ийн логог нүүрээ болгосон этгээдийг газарт унаган зодож байгаа юм. Энэ нь 2007 онд бөхийн дэвжээний дэргэд Трамп WWE (World Wrestling Entertainment)-ийн захирал Винс Макмахоныг зодсон “тэрбумтнуудын тулаан” гэгддэг үйл явдлын дүрс бичлэгийг ашигласан эвлүүлэг байв. Тухайн үед Дональд Трамп реалити шоуны од байжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг үргэлж өөрийнх нь эсрэг хуурамч мэдээлэл тараадаг гэж үздэг Трамп өөрийн твиттер хуудсаар мэдээллээ цацдаг болоод байгаа.

Тэр бас Цагаан ордны зарим чухал арга хэмжээнд сэтгүүлчдийг оролцохыг хязгаарладаг. Түүний энэ авир АНУ-ын ерөнхийлөгч нарын түүхэнд тохиолдож байгаагүй хандлага юм.

 

Эх сурвалж: Time.Com