Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарт хүнд даацын пуужин хөөргөх Хятадын хоёр дахь оролдлого амжилтгүй боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Хятад улс “Long March 5” пуужингаа Хайнань муж дахь Вэнчан Сансрын Төвөөс хөөргөсөн нь амжилтгүй болсон байна.

Шижянь-18 харилцаа холбооны хиймэл дагуулыг тойрог замд хүргэх зорилготой байсан пуужин газраас хөөрөөд удалгүй жолоодлогогүй болжээ. Гэмтлийн шалтгаан тодорхойгүй байна.

Энэ бол Long March-5 пуужинг хөөргөх хоёр дахь оролдлого бөгөөд эхнийх нь өнгөрсөн оны есдүгээр сард амжилттай болсон юм. Хүнд даацын пуужин нь шингэн устөрөгч, керосинаар цэнэглэгдэж 25 тонн хүртэл ачааг тээвэрлэх чадалтай. Энэ нь 16 ширхэг автомашин тээвэрлэх чадалтай гэсэн үг.

Long March-5 пуужингийн тээвэрлэсэн хиймэл дагуул нь 2018 онд саранд хүрэх Chang’e-5 станцын ажиллагаанд шаардлагатай мэдээллийг дамжуулах үүрэгтэй байжээ.

 

Эх сурвалж: Russia Today, Xinhua