Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Ус хэрэглэхийн ЕСӨН сайн үр дүн

ikon.mn
2017 оны 7 сарын 1
HEDU.MN

Кофе, хийжүүлсэн ундаа,пиво уух дуртай хүн олон. Эдгээр ундааны хүнд өгөх таатай мэдрэмжийг ч олон хүн  нэрлэж чадах байх. Гэтэл үнэндээ цэвэр усны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөтэй харьцуулбал хаана ч хүрдэгггүй. Өнөөдрийн нийтлэлээрээ ус тогтмол хэрэглэхийн 9 сайн үр дүнг танилцуулж байна. 

ТАРХИ ИЛҮҮ САЙН АЖИЛЛАЖ ЭХэлНЭ
 

Хүний тархины 75-80 хувь ус байдаг.Тйим учраас ус  их уух нь биеийн усны тэнцвэрийг барихад нөлөөлж тархинд илүү сайн ажиллах боломжийг олгодог.

ИЛҮҮ ХУРДАН ТУРАХ БОЛОМЖИЙГ ӨӨРТӨӨ ОЛГОНО
 

Ес хоногийн турш  усыг тасралтгүй ууснаар 0,5 килограмм  жин хаях болно.Түүнчлэн тухайн өдрүүдэд өдөр бүр 8 км гүйсэнтэй тэнцэх илчлэг хасах болно.  

БОДИСЫН СОЛИЛЦОО ИЛҮҮ ХУРДСАЖ ЭНЕРГИЙН ТҮВШИН ДЭЭШилнэ
 

Ус уух нь биеийн бодисын солилцоог илүү хурдацтай болгоход нөлөөлнө. Өглөөнөөс хойш уусан 0,5 литр ус бодисын солилцоог 24 хувиар нэмэгдүүлдэг. 

 БАГА ИДДЭГ БОЛЖ ЭХэлнэ
 

Ус уух нь хоолны дуршлыг бууруулдаг бөгөөд энэ нь жин барихад нөлөө үзүүлдэг.

БИЕ ТАНЬ ХОРНООС ӨӨРИЙГӨӨ МАШ  ХУРДАН ЦЭВЭРЛЭНЭ
 

Ус биед хуралдсан хор, янз бүрийн бодисын задралын бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэн биеэс зайлуулахад нөлөөлдөг.

УС МАШ ОЛОН ӨВЧНӨӨР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ
 

Ус нь цусны даралт ихсэх, давсагны өвчнүүд, гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг.

ЗҮРХ АЖИЛЛАХАД ХӨНГӨН БАЙХ БОЛНО
 

Цус өтгөн байх тусам зүрхний ачаалал ихэсдэг. Өөрөөр хэлбэл зүрх өтгөрсөн цусыг шахахад нилээн "хүч" гаргадаг. Энэ нь цусан бүлэн үүсэх, даралт ихсэх зэрэг олон төрлийн өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Өдөрт 5 аяга ус уух нь зүрхний эмгэг үүсэх эрсдлийг 41 хувиар бууруулдаг. 

ЕРДӨӨ САРЫН ДАРАА Л ТА АРЬС ЦЭВЭР, ЗӨӨЛӨН БОЛЖ БАЙГАА МЭДРЭМЖИЙГ АВАХ БОЛНО
 

Ус тогтмол хэрэглэснээс хойш ердөө сарын дараа л та энэ мэдрэмжийг авах болно.  Ус арьсыг цэвэрлэж, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах нөлөөтэй байдаг. 

ТАНД ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРНА
 

Мэдээж кофе, хийжүүлсэн ундаа, пиво зэрэг уух юмны үнийг усны үнэтэй харьцуулашгүй. Өөрөөр хэлбэл ус тогмол хэрэглэснээр та маш хямдхан зардлаар эрүүл мэндийнхээ төлөө том хөрөнгө оруулалт хийж "баян" болно. 

Зураг