Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Багшийн хөгжлийн хуулийн төсөлтэй холбогдуулан гурван шалтгаанаар АН завсарлага авлаа

ikon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын чуулгын хуралдаан  энэ долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн хуралдаж байна.

Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг  хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Тус хуулийн төсөл нь Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, УИХ-ын гишүүдэд  төсөл болон тараах матерал ирүүлээгүй учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг  завсарлага хүссэн юм.

Учир нь  Багшийн асуудлыг ул суурьтай нухацтай авч  үзэх,хуулийн төсөлтэй танилцаж саналаа хэлэх, байр сууриа илэрхийлэх зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, цаашид  гишүүддээ мэдээлэлтэй, даргын дэргэдэх хурлаар хэлэлцэгдэж, хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудлаа хэлэлцэж,  дэгийн хуулиа сахиж байхыг УИХ-ын даргад анхаарууллаа. 

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг