Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Долоодугаар сарын 7-н АМРАЛТЫН ӨДӨР

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт долоодугаар сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдоод байгаа билээ.

Хоёр дахь шатны санал хураалт учраас Баасан гараг амралтын өдөр үү, ажлын өдөр үү гэдэгт иргэд эргэлзэж байгаа. Энэ талаар Сонгуулийн ерөнхий Хорооноос тодрууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч "Хоёр дахь шатны санал хураалтын өдөр долоодугаар сарын 7-н амралтын өдөр байна" гэв.

Мөн нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

Тиймээс долоодугаар сарын 7-ны Баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.