Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг нь дэлгэрүүлж байгаа энэ цаг үед Өмнийн говьд арав гаруй салхин сэнс шинээр баригджээ. Энэ бол Клин Энержи Ази ХХК-ийн хэрэгжүүлж буй Цэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станцын төслийн барилгажилтын явц.
Монгол орны говь салхины арвин баялаг нөөцтэй бөгөөд энэ нөөц ард иргэдээ хангаад зогсохгүй гадагшаа үлэмж хэмжээгээр экспортлох их баялаг юм. Цэцийн салхин цахилгаан станц нь Таван толгойн дэд станцтай холбогдож, төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчээ нийлүүлэх ажээ.
Энэ талаар төслийн багаас тодруулахад “Барилга угсралтын явц амжилттай байна. Одоогоор 10 турбин генератор /салхин сэнс/ босгосон байгаа. 11 дэх нь удахгүй дуусна. Нийт 25 турбин генератор босгох ёстой. Төслийн ажил хурдацтай явж байгаа бөгөөд графикаасаа өмнө дуусгах боломжтой байна.
Бид наймдугаар сараас анхны цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлын хувьд турбин генератораас гадна цахилгаан дамжуулах 32 км-ийн агаарын шугам татах ажил зэрэг хийгдэж байгаа. Мөн ашиглалт, засвар үйлчилгээнд ажиллах хүмүүст зориулагдсан барилгын ажлын суурь нь тавигдсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг нийт эх үүсвэрийн 30 хувьд хүргэх зорилго тавьсан. Тиймээс дотоодын компаниудын гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаж хийгдэж буй энэ төсөл дээрх зорилтод хүрэхэд чухал нөлөөтэй.
Салхин сэнс тээвэрлэх үеийн бичлэг:
Салхинаас эрчим хүч гарган авах механизм
Салхин хөдөлгүүр нь салхинд байх кинетик энергийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг. Салхи үлээхэд турбины далбааг эргүүлдэг. Агаарын урсгал сэнсний далбааг эргүүлдэг. Далбааны эргэлт нь генераторын голыг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэдэг. Салхин паркад олон тооны салхин цахилгаан станцыг суурилуулснаар их хэмжээний цахилгаан гарган авах боломжтой олдог.
Салхины эрчим хүчний ашиг тус