Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв, Сэлэнгэ, Хэнтийд гарч буй түймрийн голомт уруу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр өнөөдөр /2017.06.28/ 08:30 цагт түймрийн голомтод хүргээд байна.

Сэлэнгэ, Хэнтий аймагт гарч байгаа түймрийн голомтод онцгойгийн алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэжээ.

  • Энэ сарын 27-ны өдрийн 10:10 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн байна.
  • Мөн өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэжээ.

Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм.

Сэрэмжлүүлэг
Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг